Тайваньд зорчоод ирсэн Дархан-Уул аймгийн иргэн халуурах шинж тэмдэг илэрсэн тул өчигдөр /2020.02.06/ өөрийн хүсэлтээр аймгийнхаа эмнэлэгт хандаж, тухайн иргэнийг тусгаарлаж, шинжилгээ аваад байсан юм.
Шинжилгээний хариу өнөөдөр гарч, тухайн иргэн коронавирусийн халдваргүй болох нь тогтоогджээ.
Энэ талаар өнөөдөр ЭМЯ-аас өгсөн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Дархан-Уул аймагт тусгаарласан иргэний хариу сөрөг гарсан. Вирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д БНСУ-аас ирсэн хоёр иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Шинжилгээний хариу сөрөг гарсан, коронавирус илрээгүй” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )