Өргөдлийн байнгын хорооны чиглэлийн дагуу 1072 хувьцааны ногдол ашиг өгчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 17

Монгол Улсын Засгийн газрын чиглэлийн дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд тараах шийдвэр гаргаад байгаа. Харин хувьцааны ногдол ашиг тараах асуудлаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт үүрэг өгснөөр ийнхүү ажил хэрэг болсон байна.

Тодруулбал, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах иргэдийн өргөдлийн дагуу 2019.12.10-нд хуралдаж, Засгийн газарт “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцаа эзэмшигч иргэдэд 2019 оны цэвэр ашгаас ногдол ашгийг хуваарилах асуудлыг судалж шийдвэрлэх чиглэлийг өгсөн байдаг. Түүнчлэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг эрчимжүүлэх, хувьцаа эзэмшигчдийг ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох боломжийг бүрдүүлэхийг үүрэг болгосон юм.

Өргөдлийн байнгын хорооны хуралдааны протоколд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн 2019.02.18-ны өдрийн хурлаар компанийн 2018 оны үйл ажиллагааны санхүүгийн үр дүнг хэлэлцээд нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Гэвч уг тогтоол гарсны дараа Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар тэмдэглэлээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2018 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах талаар гаргасан тус компанийн ТУЗ-ийн 2019 оны 03 дугаар тогтоолыг хүчингүй болгох талаар судалж, холбогдох арга хэмжээ авах чиглэлийг хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч УУХҮЯ болон ТУЗ-д өгсөн.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн 2019.04.26-ны өдрийн хурлаар ногдол ашиг хуваарилах асуудлыг дахин авч хэлэлцээд өмнө гаргасан тогтоолыг хүчингүй болгох тухай 20 дугаар тогтоолыг гаргасан бөгөөд 2019.04.30-ны өдөр зохион байгуулагдсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд энэ тухай үндэслэлээ тайлагнасан болно” хэмээн тусгасан байна.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт 12,000,000,000 2,511,819 хувьцааны 9,780,711,099 933 1 хувьцааг төр, 2,212,223,863 933 2,511,332 хувьцааг Монгол Улсын иргэд, 7,065,038 933 486 хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмшдэг байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АХ(103.9.90.98) 2020 оны 02 сарын 23

ЭТТ ТӨРД ОЧИХ ХУВЬЦААНЫ АШГИЙН 800 ТЭРБУМААР ОЮТНУЫ ЗЭЭЛИЙГ ТЭГЛЬЕ

0  |  0
АХ(103.9.90.98) 2020 оны 02 сарын 23

2.5 САЯ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ШААРДЛАГАА ШАХАХАЛТААР ӨГЧ БАЙГАА ШҮҮ

0  |  0
Top