Испанийн хөлбөмбөгийн “Барселона” багийн таван тоглогч шинэ төрлийн коронавирусний халдвар аваад эдгэсэн гэнэ.
RAC1 радио станцаас өнөөдөр “Таван тоглогчоос гадна хоёр дасгалжуулагч КОВИД-19 халдвар авсан. Испанид халдвар эрчтэй тархаж эхэлсэн гуравдугаар сард халдвар авсан нь илэрсэн. Одоо бүгд эдгэж, бэлтгэлдээ ороод байгаа” гэж мэдээлсэн ч тамирчдын нэрийг дурдсангүй.
Испанийн хөлбөмбөгийн лиг энэ сарын 11-нд “Севилья”, “Бетис” багуудын тоглолтоор дахин эхэлнэ. Харин “Барселона” 13-нд “Мальорка” багийн талбайд зочлон тоглох юм.
Сэтгэгдэл ( 1 )
Xaanaasaa yu olj unshchaad xudlaa medeelel taraagaad baidag duraaraa yaaanuud we