КОВИД-19: ОХУ-ын лигийн халдвар авсан тоглогчид

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 11

ОХУ-ын хөлбөмбөгийн Премьер лигийн тоглолт энэ сарын 21-нд дахин эхлэхээр болсон. Лигээс өгсөн захирамжийн дагуу багууд тамирчдаа COVID-19 вирусний шинжилгээнд хамруулж байна. Одоогийн байдлаар 12 тоглогчийн шинжилгээний хариу эерэг гарчээ.

Спартак: Зелимхан Бакаев, Роман Зобнин (хоёулаа эдгэрсэн)

Локомотив: Жефферсон Фарфан, Антон Коченков, Роман Тугарев, Тимур Сулейманов (бүгд эдгэрсэн). Дмитрий Бариновын хариу эерэг гарсан ч давтан шинжилгээгээр сөрөг болжээ.

Рубин: Константин Плиев (эдгэрсэн).

Динамо: Роман Евгеньев (эдгэрсэн). Багийн албаны хоёр хүнээс халдвар илэрч, харин өөр хоёр ажилтнаас эсрэг биет илэрсэн байна.

Краснодар: Магомед-Шапи Сулейманов (эдгэрсэн).

Оренбург: Андреа Чуканов, Филип Рогич, Жига Шкофлек (эдгэрсэн).

Урал: Павел Погребняк (эдгэрсэн).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top