Маск оёж, тараадаг СҮМОЧ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 15

Цар тахлын улмаас хөл хорионд орсон ч энэ цагийг ашиглан, амны хаалт оён, хүмүүст тараан өгдөг сайхан сэтгэлтэй сүмоч Тацүнами дэвжээнд бий. Макүшитагийн Китадайчи хоол тун сайн хийдэг нь сүмогийн ертөнцөд алдартай ч энэ хавраас эхлэн “оёдолчны” ажилд “шилжжээ”. Түүний төрсөн нутаг Хоккайдод коронавирусний халдвар голомтлон тархсан. Хоккайдод амны хаалт хүрэлцэхгүй байгаа гэсэн мэдээ сонссон Китадайчи хөл хорионы чөлөөт цагаар маск оёдог болжээ.

Кимоно, юкатагаа урагдахаар нь өөрөө оёж, нөхөж байхаар анх оёдлын машин худалдан авч байжээ. Мөн зуны юката эсгэн оёж байгааг харахад гардаг илүүдэл, хаягдал өөдсөн даавуу их хайран санагддаг байсан гэнэ.

Ингээд л тэр илүүдэл даавуугаар маск оёж эхэлсэн байна. Амны хаалт хийх аргыг интернэтээс суралцаж, одоогийн байдлаар 30 маск очоод байгаа ажээ. Удахгүй Хоккайдод гар хийцийн амны хаалтаа илгээх гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мгл(107.77.202.153) 2020 оны 06 сарын 16

Манай явдаг ЖО нууд хаана байна

0  |  0
Top