Дэлхийн шилдэг теннисчин, чансааг тэргүүлэгч Новак Жокович коронавирусний халдвар авсан нь тогтоогджээ. Новак саяхан Задарт тэмцээн зохион байгуулсан бөгөөд тус тэмцээнд оролцсон гурван тамирчин (Григор Димитров, Борна Чорич, Виктор Троицки), хоёр дасгалжуулагч, албаны хэд хэдэн хүн халдвар авсан билээ.
Новак Жокович агуу теннисчин ч энэ удаад тун хариуцлагагүй хандаж, өөрөөсөө гадна бусдыг эрсдэлд орууллаа. Түүний тэмцээн хорвоо ертөнцөд коронавирус огт байхгүй мэт л нөхцөлд зохион байгуулагдсан. Цэнгэлдэх дүүрэн үзэгчтэй төдийгүй тамирчид байнга гар барин, тэврэлдэж байлаа. Хэдхэн хоногийн өмнө Белград хотод халдвартай сагсан бөмбөгчтэй уулзаж байснаа Новак таг мартсан байлаа.
Эмч шинжээч нар коронавирусний халдварын далд үе 14 хоног үргэлжилдэг гэж үзэж байгаа. Тэгвэл Новак 14 хоног юу хийснийг эргэн санацгаая.
Димитров, Жокович хоёр хүүхдүүдтэй уулзсан. Бөмбөг зөөгч хүүхүүдийг оруулаад бараг 100 хүүхэд халдвар авсан байх эрсдэлтэй болжээ.
Жоковичээс тэмцээний өмнө яагаад ариутгалын арга хэмжээ авахгүй байгааг нь асуухад “Барууны орнуудаас яагаад ийм олон үзэгч байна? Зайгаа яагаад барихгүй байна гэх зэрэг шүүмж ирсэн. Гэхдээ АНУ-д байдал хүнд байгаа ч Сербид халдвар бага байгаа” гэж хариулж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )