“Денвер” багийн төвийн тоглогч Никола Йокичийн COVID-19-ийн шинжилгээний хариу эерэг гарчээ.
ESPN”д бичсэнээр Йокич өнгөрсөн долоо хоногт халдвар авсан бөгөөд ямар нэг шинж тэмдэггүй халдвар байжээ.
“Денвер” баг түүнийг Сербиэс АНУ-д ирэх хугацааг хойшлуулсан байна.
Йокич Белградад байхдаа халдвар авсан нь дараа нь тогтоогдсон “Партизан” багийн довтлогч Никола Янкович, теннисчин Новак Жокович нартай уулзсан юм.
Сэтгэгдэл ( 0 )