КОВИД-19: Хабибийн аав нас барлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 04

Энэ сарын 3-нд ОХУ-ын Гавьяат дасгалжуулагч, Хабиб Нурмагомедовын аав, дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов коронавирусний халдварын улмаас нас барлаа. 58 настай байлаа.

Абдулманап Нурмагомедов чөлөөт бөхийн спортын мастер, мөн жүдо, самбо бөх барилддаг байв. Байлдааны самбо бөхийн төрлөөр 18 дэлхийн аварга төрүүлж, Гиннесийн номд бичигдсэн алдартай сурган хүмүүжүүлэгч байсан юм.

Гэхдээ түүний хамгийн алдартай шавь нь төрсөн хүү нь болох Хабиб байв. Багаасаа аавынхаа удирдлага дор хичээллэсэн Хабиб байлдааны самбо бөхөөр дэлхийн аварга болж, дараа нь холимог тулаанд шилжсэн билээ.

Хабиб нэг ч ялагдалгүй 28 дараалан ялсан.

Абдулманап өнгөрсөн дөрөвдүгээр сард Дагестанд КОВИД-19-ийн халдвараар эмнэлэгт хэвтсэн. Бие нь сайжраагүй тул Москвад шилжүүлсэн ч эдгэрэхгүй байсаар ийнхүү хорвоогийн мөнх бусыг үзүүллээ.

Жилийн өмнө зүрхэндээ мэс засал хийлгэж байсан нь нөлөөлж, дахин нэг мэс засал хийсэн ч амжилт олоогүй байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Teglee hoorhii(120.230.113.103) 2020 оны 07 сарын 05

Nas barlaa... kkk yag nas barahiig ni huleegeed anaad suuj bsn maygtai ug heregleh yum. Barav, barsan bn, barjee... opr songolt uul ni bn.

0  |  0
Top