Казахстаны шигшээ баг халдвар авч, цугларалтаа цуцаллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 04

Казахстаны сонгомол барилдааны шигшээ баг хөл хорио цуцалсны дараа Алматы хотын ойролцоо цугларалтад гараад байсан билээ.

“Гэвч шигшээ багийн 40 гишүүний 15-аас нь коронавирусний халдвар илэрсэн тул цугларалтыг зогсоосон байна. Халдвартай тамирчдыг тусгаарласан. Бэлтгэл дахин хэзээ эхлэх нь тодорхойгүй байна” гэж BaigeNews.kz мэдээллээ.

Тавдугаар сарын эхээр хөл хориог цуцалснаас хойш Казахстанд халдварын тоо эрс өссөн. Тиймээс зарим мужид дахин хатуу хөл хорио тогтоогоод байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top