Өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Португалын жүдоч Жорже Фонсека коронавирусний халдвар авчээ. Шигшээ багийн тамирчин Уилса Гомесийн шинжилгээний хариу эерэг гарсны дараа бүх тамирчдыг үзлэгт хамруулахад Жорже ганцаараа туссан нь илэрсэн байна. Багийн бэлтгэлийг түр хугацаагаар зогсоожээ.
Жүдогийн ертөнцөд мөн 2013 оны дэлхийн аварга Лоика Пиетри, олимпын гурван медальтай Эдит Бош нар тус өвчний халдвар аваад байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )