Чөлөөт бөх: Болгарын бөх коронавирусээр нас барлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 16

Болгарын чөлөөт бөхийн шигшээ багийн гишүүн асан Никола Штерев өнөөдөр өглөө коронавирусээр 33 настайдаа нас барлаа.

Никола халдвар аваад гэрийн нөхцөлд эмчлэх гэж оролдсон бөгөөд амьсгалж чадахгүй болсон хойноо эмч нарт ханджээ. Софи хотын Цэргийн эмнэлгийн эмч нар бүтэн сар тэмцээд түүнийг аварч чадсангүй.

Никола Штерев 2011 онд Дан Коловын нэрэмжит тэмцээнд түрүүлж байлаа.

Түүний аав  Семен Штерев чөлөөт бөхийн 62 кг-ийн жинд 1988 оны Сөүлийн олимпын хүрэл медаль хүртэж, 1981 оны дэлхийн аварга, Европын 3 удаагийн аварга алдарт бөх байлаа. Одоо Семен ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багт туслах дасгалжуулагчаар ажиллаж байна. Семен Штерев, түүний гэргий Мария нар мөн халдвар авсан ч эдгэрчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.46.231) 2020 оны 07 сарын 16

huurhii min um ma ni bad me hum

0  |  0
Top