Мексикийн өмнөд Чиапас мужийн прокурорын газар хүний наймаа эрхлэгчдийн сүлжээг илрүүлжээ. Сан Кристобаль де лас Касас хотын Тласкала дүүрэгт байрлах орон сууцанд нэгжлэг хийх явцад гурав, 12, 20 сартай гурван нялх хүүхэд, 2-15 настай 20 хүүхэд, нийт 23 насанд хүрээгүй хүүхдийг аварчээ.
Чиапас мужийн прокурорын газрын мэдээлснээр, энэ үеэр гурван эмэгтэйг баривчилсан бөгөөд тэднийг хүний наймаа эрхэлсэн, албадан хөдөлмөр хийлгэсэн хэрэгт буруутгаж байгаа аж. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Насанд хүрээгүй хүүхдүүд бие болон сэтгэл зүйн хүчирхийлэлд өртөж, хотын төвд гар урлалын бүтээгдэхүүн зарж, борлуулдаг байжээ. Эдгээр хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулчхад эрүүл мэндийн байдал тааруу, хоол тэжээлийн дутагдалд орсон байжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Хуулинд ямарч эзэнгүй өөрсдөө массажын газар ажилуулдаг насанд хүрээгүй охид биеэ үнэлэвэл яах вэ гэх заалт байхгүй нь
Эрдэнэтэд хүний наймааны бүлэг бий
muuhai ulsuud..yamar setgel zyrhtei baidag bol