Онцгой нөхцөл байдалд хичээллэж байгаа учраас ЭМЯ, БШУЯ-аас гаргасан чиг үүргийн дагуу анги танхимд хоёр цаг тутамд агааржуулалт ЕБС-иуд хийж байна. Харин халдваргүйжүүлэлтийг бага ангийг үйлчлэгч багш хамтран хийж байгаа бол дунд ахлах ангийг ариутгалын бодисоор цэвэрлэж байгаа учир сурагчдаар ангийн цэвэрлэгээ хийлгэхгүй багш, эцэг эх хамтран ариутгал байна.
Сургуулийн эмчээс ариутгал халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийж байгаа талаар тодруулахад “Хоёр цаг тутамд ангийн багш нар агааржуулалт хийж байна. Сурагчид нэг удаагийн амны хаалтыг хоёр цаг тутамд сольж байгаа. Мөн нөөцийн гурван амны хаалт болон гар ариутгагчтай хичээлдээ ирж байна. Нэг ангид 25-аас дээш хүүхэд байлгахгүй байх, хүн хоорондын зайг баримтлуулах халуун хэмжих зэрэг ЭМЯ, БШУЯ-ны өгсөн чиглэлийг дагуу ажиллаж байгаа” гэж Нийслэлийн Ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн эмч Б.Бат-Эрдэнэ хэллээ.
Мөн короновирусын сэжигтэй тохиолдол илэрсэн үед эхний ээлжинд ангид нь тусгаарлаж тусгаарлах өрөө хүртэлх замыг чөлөөлөх зэрэг арга хэмжээнүүдийг авах юм байна.
Ч.Нандинцэцэг
Сэтгэгдэл ( 0 )