Өнөөдөр /2020.09.28/ Энэтхэг улсад коронавирусний халдвар авсан хүний тоо зургаан саяыг давлаа гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Өнгөрсөн 24 цагт тус улсад нийт 82 170 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол 6 074 703-т хүрчээ. Өнгөрсөн нэг хоногт 1039 өвчтөн нас барж, нас баралтын тохиолдол 95 542 болоод байна. Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр, тус улс халдварын тархалтаар тэргүүлж байгаа бөгөөд ойрын долоо хоногт халдварын нийт тохиолдлоор АНУ-ыг гүйцэж болзошгүй аж. АНУ-п нийт 7.1 сая хүн халдвар аваад байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд бүртгэгдсэн гурван шинэ тохиолдол, таван нас баралт тутмын нэг нь Энэтхэгт бүртгэгдсэн гэж Жонс Хопкинсын их сургууль мэдээлжээ.
Даваа гарагийн байдлаар таван сая гаруй өвчтөн эдгэрээд байгаа бөгөөд эдгэрэлтийн түвшин нь 82.5 хувьтай байна.
Ирэх сард 72 сая хүн амтай Зүүн Бихар мужид сонгууль болох тул халдварын тархалт нэмэгдэх эрсдэл өндөр байна гэж мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )