Доналд Трампад хийж буй эмчилгээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 05

Одоогоос яг гурав хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгчөөс коронавируст халдвар илэрч улмаар Уолтер Рийдийн цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Одоогоор түүнд олон янзын эмийг эсрэг биет тогтоох, халдварын шинж тэмдгийг бууруулах үүднээс өгч байна. АНУ-ын Ерөнхийлөгчид хийж буй эмчилгээг та бүхэнд товч тоймлон хүргэе.

Эсрэг биет тогтоох эмчилгээ: Халдвар илэрсэн гэж зарласан баасан гарагийн оройноос эхлэн өдөрт найман грамм тунгаар Регенерон компанийн бүтээсэн эсрэг биет тогтоох бэлдмэл уулгаж эхэлсэн. Клиникийн туршилт нь зургаадугаар сард эхэлсэн ч Цагаан ордны ажлын алба энэ эмчилгээг Ерөнхийлөгч болон Тэргүүн хатагтайд хийхийг зөвшөөрсөн юм.

Ремдесивир: АНУ-д коронавируст халдвар илэрсэн өвчтөнүүдэд энэ эмийг уулгаж эхлээд удаагүй байгаа. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгчид энэ эмийг өнгөрсөн бямба гарагаас эхлэн өгч эхэлсэн. Америкийн анагаах ухааны JAMA сэтгүүлд энэ эмчилгээ нь тухайн өвчтөний эдгэрэх хугацааг түргэсгэж байгаа гэж дүгнэжээ.

Дексаметазон: Бямба гарагаас эхлэн Трампын биед хүчилтөрөгчийн дутмагшил бага зэрэг илэрч эхэлсэн тул эмчилгээний багийнхан хүчилтөрөгчийн огцом дутагдалд орохоос сэргийлж дексаметазон өгч эхэлсэн. Дээрх эмийг ихэвчлэн хүчилтөрөгчийн дутагдалд орсон өвчтөнд өгдөг байна.

Нэмэлт хүчилтөрөгчийн эмчилгээ: Дээр өгүүлсэнчлэн Доналд Трампын биед хүчилтөрөгчийн дутагдал илэрч эхэлснээс хойш шок үүсгэхгүй байх үүднээс дээрх эмчилгээг хийж эхэлжээ. Бямба болон ням гарагт хоёр ч удаа түүнд хүчилтөрөгч нэмэгдүүлэх үүднээс дусал залгасан байна. Дээрх эмчилгээг амьсгалахад хүндрэлтэй өвчтөнүүдэд хийдэг ажээ.


Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top