Трамп эдгэрснийг тохиолдуулан ЗООС гаргана

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 06

 

 

Цагаан ордон нэгэн шинэ бэлэг дурсгалын зүйл гаргасан нь “Ерөнхийлөгч Доналд Трамп КОВИД-ыг ялав” гэсэн дурсгалын зоос гэнэ. “USA Today” сонинд мэдээлснээр, “Ерөнхийлөгч Трамп бол хүч юм. “Түүхэн дурсгалт зоос” цувралын хүрээнд шинэ зоос гаргаж буйд баяртай байна” гэж зоосны загварыг бүтээсэн Энтони Жаннини мэдээлжээ.

Дурсгалын зоосны үнэ нь 100 ам.доллар байх бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 14 гэхэд худалдаанд гарч эхлэх гэнэ. Ингэхдээ зоосны загварыг нууцалж байгаа аж. Зоосны борлуулалтаас олсон орлогын 20 хувийг КОВИД-19 урьдчилан сэргийлэх, хорт хавдрын судалгаанд зориулах гэнэ.

Доналд Трамп эмнэлгээс гарсан даруйдаа 20 жилийн өмнө ч байгаагүйгээр бие нь сайн байна гээд халдварт дарлуулж болохгүй гэж жиргэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top