Трампын дахин нэг туслахаас халдвар илэрлээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 04

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хувийн туслах Ник Лунагаас коронавирусний халдвар илэрлээ гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.

Цагаан ордны тэргүүний ойрын хүн болох Луна нь Охайо мужийн Кливлэнд хотод болсон Доналд Трамп, Жо Байден нарын халз мэтгэлцээн дээр байлцсанаас гадна өнгөрсөн пүрэв гарагт Доналд Трампын Нью Жерси мужийн Бедминстр хотод дэмжигчидтэйгээ хийсэн уулзалтад оролцжээ. Лунагийн эхнэр нь Доналд Трампын ахлах зөвлөх, хүргэн Жаред Кушнерийн туслахуудын нэг гэнэ.

Сүүлийн хэдэн хоногт АНУ-ын Ерөнхийлөгчийн туслах Хоул Хикс, зөвлөх асан Кэллиэнн Конуэй,  Бүгд Найрамдах намын гурван сенатор, Бүгд Найрамдах намын Үндэсний хорооны дарга Ронна Макдэниэл, Цагаан ордны тэргүүний сонгуулийн штабын менежер Уильям Степин, Цагаан ордны гурван сурвалжлагчаас коронавирусний халдвар илрээд байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
badarch ah (139.5.217.169) 2020 оны 10 сарын 04

gaigvi barzadtai bna Mongol land och tegwel songuulid yalna

0  |  0
Top