Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эмийг улсын болон хувийн 1600 гаруй эмийн сангаар ирэх даваа гарагаас иргэдэд олгоно. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнгийн ярьснаар нийт 136 нэр төрлийн ерөнхий нэршлийн, 522 нэр төрлийн худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлж олгох аж.
Хөнгөлөлттэй эмэнд зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлсэн учраас иргэд санхүүжилт дуусна гэсэн шалтгаанаар сарын эхний өдрүүдэд урт дараалал, дугаар үүсгэхгүй, тайван байж, боломжтой цагтаа эмнэлэгт очиж эмээ бичүүлэн, гэрээт эмийн сангаас авах боломжтой юм.
Сэтгэгдэл ( 2 )
хӨДӨӨ ОРОН НУТАГТ ЯАХ ВЭ?
Asyydliig niisleliin hemjeend medeelleh um oron nytagt ene chin heregjtel 1 jil boloh bh daa