Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас 17:00 цагт хурал зарлалаа. Хурлыг шууд дамжуулж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өглөө мэдээлэл хийх үед жолоочийн ойрын хавьтал 73 хүнээс 48-ынх нь хариу гарч, нэг хүнээс халдвар илрээд байсан бол ойрын хавьтлын үлдсэн 25 хүнийг шинжилгээнд хамруулж дуусахад коронавирусын халдвар илэрсэнгүй. Тодруулбал, халдвартай нь тогтоогдсон хүмүүсийн ойрын хавьтал 73 хүний шинжилгээгээр нэг хүн коронавирусний халдвар авсан байна гэсэн үг. Тэдний дам хавьтал болох 219 хүнээс мөн халдвар илрээгүй” гэсэн мэдээллийг хэвлэлийн хурлын эхэнд өглөө.
ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
Өнөөдөр 11:00 цагийн байдлаар Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллийг сануулахад,
Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор Монгол Улсад орж ирэн, арваннэгдүгээр сарын 6-ны өдөр тусгаарлалтаас гарсан ачаа тээврийн автомашины жолооч болон түүний гэр бүлийн гурван хүнээс коронавирусний халдвар илэрч, онош батлагдаад байгаа билээ.
Тэгвэл халдвар авсан иргэдийн дам хавьтал 171 хүний шинжилгээнд халдвар илрээгүй байна.
ХӨСҮТ-өөс "Халдвартай жолоочийн ойрын хавьтлын тандалт судалгаа, шинжилгээний ажил үргэлжилж байгаа. Дам хавьтал 171 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Харин түүний ойрын хавьтал нэг хүнээс халдвар илэрч, иргэн Д-гийн голомтот халдварын батлагдсан тохиолдол тав болж байна. Одоогийн байдлаар халдвартай нь тогтоогдсон хүмүүсийн ойрын хавьтал 73 хүний 48-ынх нь шинжилгээний хариу гараад байна. Түүнчлэн өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 11-нд нийт 644 хүн шинжилгээ хийхэд 24 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Ингэснээр батлагдсан тохиолдол 406 болж байна. Шинээр илэрсэн 24 тохиолдлын хоёр нь өчигдөр мэдээлэгдсэн халдвартай жолоочийн ээж, дүү хоёрын PCR шинжилгээний хариу ба тус шинжилгээний хариуг Эрүүл мэндийн яамнаас зарласнаас хойш нийт 22 тохиолдол шинээр бүртгэгдлээ" гэсэн мэдээлэл өглөө.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ