МУУРНААС ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ ч тусгаарлан, ажиглаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 11 сарын 21

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн лхагва (2020.11.18) гарагт коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэн билээ.

Тодруулбал, тус дүүргийн 4 дүгээр хорооны иргэн, тухайн байрны подволд амьдардаг Х-ээс халдвар илэрч, түүнийг гурван хүүхдийн хамт ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн ойрын хавьтлын 20 хүнийг тусгаарлаад байгаагаас өчигдрийн байдлаар гурван хүний шинжилгээний хариу эерэг гараад байна.  

Тус иргэний тэжээвэр амьтан коронавирус туссан байх магадлалтай учир муурыг мал эмнэлэгт хүргэж, вирусний шинжилгээ авсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл эхний шинжилгээгээр муурнаас коронавирусний халдвар илрээгүй ба цааш 14 хоногийн хугацаанд ажиглах үүднээс Нийслэлийн мал эмнэлэгийн газарт тусгаарлажээ. 

Top