Өнөөдрийн байдлаар /2020.12.02/ Монгол Улсад нийт батлагдсан халдварын тохиолдол 812 болоод байна. Үүнээс Улаанбаатар хотод зургаа, Сэлэнгэ аймагт гурав, Орхон аймагт хоёр халдвар өнөөдөр нэмж нэмэгдсэн тухай бид мэдээлсэн.
Тэгвэл нийслэлд нэмэгдсэн тохиолдлын тав нь Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах “Арцад” хорооллоос илэрсэн бөгөөд эдгээр иргэдийн дунд нэг хүүхэд багтжээ.
Одоогоор Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эдгээр иргэдийн маршрутыг тогтоож дуусаад байна. Батлагдсан тохиолдлуудын дунд Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйлчилгээний ажилтан байгаа бөгөөд оршин суудаг гудамж, хороолол болон Ерөнхий зөвлөлийн байрыг хардваргүйтгэх ажил хийгдэж эхэлсэн байна.