Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, Засаг дарга Ө.Сумъяабаатар нар өчигдөр Баянгол дүүрэгт оршин сууж буй орон нутгийн харьяалалтай зорилтот бүлгийн иргэдэд хүнсний хангамж олголоо. Энэхүү үйл ажиллагааг “Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага”-тай хамтран зохион байгуулсан ба, хөдөө орон нутаг, нийслэлийн бусад дүүргүүдээс Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шилжин ирж суурьшсан ч хаягийн бүртгэлээ хийлгэж амжаагүй өрх, иргэдийг хамруулсан юм.
Дүүргийн хэмжээнд өнөөгийн байдлаар 2390 иргэн хаягийн бүртгэлгүй оршин сууж буй судалгаа гарсан. Тэдгээрээс хүнсний тусламжид зайлшгүй хамрагдах шаардлагатай 151 иргэнд энэхүү хангамж хүрч байна. Түр оршин суугчдаас хаягийн бүртгэлгүйн улмаас ажилд орох боломж бага, нийгмийн хамгаалал шаардлагатай өрх иргэд цөөнгүй бий.
Дүүргийн удирдлагууд энэ удаа 1, 2, 4, 5 дугаар хорооны 14 иргэнд хүнсний багцыг гардуулсан бол орон нутгийн харьяалалтай зорилтот бүлгийн бусад өрх, иргэдэд “КОВИД-19” цар тахлаас сэргийлэх эрүүл ахуй, халдвар хамгааллын горимыг бүрэн сахиж, хороодоор дамжуулан хүргэхээр шийдвэрлэлээ. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага ХНХЯ-ны хүсэлтээр, Нийслэлийн засаг даргын Тамгын газартай хамтран есөн дүүргийн хаягийн бүртгэлгүй 1000 иргэнд уг тусламжийг олгож эхэлсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Иймэрхүү юм их сайн хийх юм.Өөр хийх ажил байхгүй юм байхдаа .