Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хүрээнд өнөөдөр /2022.03.24/ Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах 26 гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажил эхэллээ. Тус хорооны хувьд өөрийн гэсэн байргүй бөгөөд гарааш буулгасан газарт Хорооны цогцолбор барилга барих юм.
2022 онд дүүргийн хэмжээнд Газар зохион байгуулалтын албаны төлөвлөгөөнд тусгаснаар 1146 гарааш чөлөөлж, тохижилтын ажлыг хийхээр төлөвлөсөн.
Ташрамд мэдээлэхэд, дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 захирамжийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажил, авто зам, гудамж талбайн тохжилтын ажлыг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар зохион байгуулалтыг сайжруулах зорилгын хүрээнд 2, 3, 4, 5, 6, 7 ,8, 9, 13, 14, 15, 17, 18, 20 дугаар хорооны нутагт зөвшөөрөлгүй баригдсан тоосгон гараашуудыг 5 багц ажлын хүрээнд ирэх дөрөв, тавдугаар сардаа багтаан чөлөөлөхөөр ажиллаж байгаа юм.
ЦЭЛГЭР, ЦЭВЭРХЭН, АЮУЛГҮЙ ХОТТОЙ БОЛОХЫН ТӨЛӨӨ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ!
Сэтгэгдэл ( 6 )
Зөвшөөрөлтэй, захирамжтай гражуудыг нураахаа болиорой, иргэдийн өмч шүү дээ, нөхөн олговорыг нь өгөөд нураагаач ядаж. Ийм цагаандаа гарсан дээрэм гэж байх уу, муу ч гэсэн АН-ын үед нөхөн олговор өгч байсан шүү.
19-р хороонд 50-р байрны хойно дутуу барьсан нэг балгас бараг 20 хэдэн жил болж байгааг буулгаачээ,тэгээд авто зогсоол гэх мэт юм хийхгүй бол тэр зам нь зогсоол болчихсон,замын нэг эгнээнд нь машинаа тавьчихна өдөржин бөглөрнө,үүнийг анхаараач
Маш зөв. Буулгах хэрэгтэй
Баянгол 14 хороо, 13 а, б байрны арын муухай гражуудыг яаралтай нураа
Ядарсан хүмүүсийн сүүлийн гаражийг оролдоод яахнав дээ Цагтаа худалдаад л авсан байгаа Ядахдаа нөхөн олговор олгодоггүй юм уу Эгэл хүмүүсийг их дээрэлхэх юм энэ МАН даа
нийслэлийн захирамжаар зөвшөөрөгдсөн газарт баригдсан гаражийг буулгана гэж дөвчигнөөд байх юм. Үүнийг яаж шийдэх вэ, Буулгах аваас нөхөн олговор олгох ёсой шүү.