Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, олон нийтэд ил тод, нээлттэй болгох, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах зорилтын хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулах, сурталчлах “Нээлттэй хаалганы нэг сар” өдөрлөг Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж буй.
Тэгвэл өчигдөр /2021.10.07/ Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, үндсэн болон харьяа хэлтсүүд тус өдөрлөгт оролцож, 200 гаруй иргэнд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, ил тод, нээлттэй хүргэж ажиллалаа.
Тус өдөрлөгт БГД-ийн Засаг даргын Тамгын газрын үндсэн болон харьяа хэлтсүүд болох Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсээс гадна Гэр бүл ёслолын ордон, Албан бус насан туршийн боловсролын төв зэрэг байгууллагын 29 албан хаагч төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, нээлттэй хүргэж ажилласан юм.
Сэтгэгдэл ( 0 )