Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх халдваргүйтэлийг өчигдөр /2020.12.04/ 479 гэрээт байгууллага, аж ахуй нэгж, цэгийн 75979 мкв талбайд хийсэн байна. Нийслэлийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд 8803 аж ахуй нэгж, байгууллагын 2.360.544 мкв талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтэлийг хийжээ.
Эх сурвалж: HЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )