Эмч нарт мөнгө цуглуулж алдаршсан ахмад дайчин халдвар авчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 01

 
Коронавирусний цар тахалтай тэмцэж буй эмч нарт зориулж 32 сая гаруй фунтийн  мөнгөн хандив цуглуулж, дэлхийд алдаршсан Их Британийн ахмад дайчин Томас Мур эмнэлэгт байгаа тухай түүний охин Ханна мэдээлжээ.

Өдгөө зуун насны сүүдэр зооглоод буй Мур сүүлийн хэдэн долоо хоногт хатгалгааны эмчилгээ хийлгэж байсан бол өнгөрсөн долоо хоногт түүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Гэртээ эмчилгээ хийлгэж байсан ахмад дайчинд амьсгалахад нэмэлт тусламж шаардагдсан тул ням гарагт (2021.01.31) эмнэлэгт хэвтүүлсэн байна.

Өнгөрсөн онд 99 настай байхдаа Томас Мур 100 насны ойгоо угтуулан 25 метр хашаагаа тойрон 100 удаа тойрч, эмч нарт зориулан нэг мянган фунтийн хандив цуглуулахаар зорьжээ. Гэвч түүний санаачилгыг маш олон хүн, тэр дундаа олны танилууд дэмжиж, нийт 32 сая гаруй фунтийн хандив өргөсөн юм. Хожим нь Их Британийн хатан хаан II Элизабет түүнд Хүлэг баатрын хэргэм зэрэг хүртээсэн билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
х(59.153.113.105) 2021 оны 02 сарын 01

рыцарь гэдэг билүү

0  |  0
сайн уйлстэн(77.38.148.28) 2021 оны 02 сарын 01

сайхан буянтай буурал байна.хурдан эдгээсэй.

0  |  0
зочин(66.181.182.165) 2021 оны 02 сарын 01

пөөх Англид улсын баатар цол байдаг ээ нүдний булай монголыг дуурайгаад комнист болжээ

0  |  0
Top