Эмч нар зориулан хандив цуглуулсан ахмад дайчин мөнх бусыг үзүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 03

Их Британид коронавирусний эсрэг тэмцэж буй эмч нарт зориулан 32 сая гаруй фунт цуглуулан хандив өргөж байсан ахмад дайчин Томас Мур КОВИД-19 халдварын улмаас эмнэлэгт нас нөгчжээ. Энэ мэдээллийг түүний үр хүүхдүүд мэдээлсэн байна.

Твиттер дэх Мурын албан ёсны хуудсанд “1920-2021” гэсэн 100 настай ахмад дайчны гэрэл зургийг тавьжээ.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон эмгэнэлийн захидалдаа “Ахмад Том Мур жинхэнэ утгаараа баатар байсан. Тэрээр зөвхөн үндэсний баатар болоод зогсохгүй дэлхийд итгэл найдварын очийг асаасан юм” гэжээ.

Том Мурын гэгээн дурсгалыг хүндэтгэн Даунинг Стрит 10 дахь төрийн далбааг хагас бөхийлгөжээ. Мөн хүмүүс түүний гэрийн гадаа цэцэг тавьж, хүндэтгэл үзүүлсээр байна.

Өнгөрсөн онд 99 настай байхдаа Томас Мур 100 насны ойгоо угтуулан 25 метр хашаагаа тойрон 100 удаа тойрч, эмч нарт зориулан нэг мянган фунтийн хандив цуглуулахаар зорьжээ. Гэвч түүний санаачилгыг маш олон хүн, тэр дундаа олны танилууд дэмжиж, нийт 32 сая гаруй фунтийн хандив өргөсөн юм. Хожим нь Их Британийн хатан хаан II Элизабет түүнд Хүлэг баатрын хэргэм зэрэг хүртээсэн билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Од(66.181.178.31) 2021 оны 02 сарын 04

Жинхэнэ эх оронч ахмад дайчин байжээ. Ум маани бадний хум

0  |  0
Од(66.181.178.31) 2021 оны 02 сарын 04

Жинхэнэ эх оронч ахмад дайчин байжээ Ум маани бадни хум.

0  |  0
Top