"Өөжинмед" эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал Б.Цогзолмаа АЛТАНГАДАС одон хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 02 сарын 26

Үр шилжүүлэн суулгах төвийн үйл ажиллагаагаараа тэргүүлэгч, энэ төрлийн жишиг эмчилгээ, үйлчилгээг Монголдоо нутагшуулсан "Өөжинмед" эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал Б.Цогзолмаа төрд үнэлэгдэж, "Алтангадас" одонгоор энгэрээ мялаалаа.

Б.Цогзолмаа нь 1998 онд Анагаах ухааны их сургууль төгссөн бөгөөд эх барих, эмэгтэйчүүд, дотоод шүүрэл, үр шилжүүлэн суулгах ажилбараар мэргэшсэн манай шилдэг эмч нарын нэг юм.  Тэрбээр 2015 оноос "Өөжинмед" үр шилжүүлэн суулгах төвд эмэгтэйчүүдийн эмч, 2017 оноос "Өөжинмед" эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байна. 

Олон зуун гэр бүлд тулгарсан асуудал бэрхшээлийг шийдэхэд тусалж, олон зуун бяцхан зүрхэнд ээж, аавдаа ирэх замыг нь заасан "Өөжинмед" эмнэлгээс ийнхүү төрийн одон, медальтан төрсөнд халуун баяр, талархал илэрхийлье. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top