Олимпын аварга Э.Бадар-Ууган, түүний гэргий Х.Азжаргал нарын үүсгэн байгуулсан “Өөжинмед” эмнэлэг 6 нас хүрлээ.
Үр шилжүүлэн суулгах чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг тус хамт олон зургаан жилийнхээ ойг эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний технологи, чанарын шаардлага хангасан Монгол Улсын эрүүл мэндийн яамны "Магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг" болсон, "Өөжинмед"-ээр "овоглосон" 700 дахь хүүхэд мэндэлсэн гээд олон олон амжилтаар угтаж байна.
Одоогоос жилийн өмнө буюу 5 жилийн ойн үеэр “Өөжинмед” эмнэлгийн захирал Х.Азжаргалын санаачилгаар тус эмнэлгийн дэргэд “Аз жаргалыг энгэртээ тэвэрье” сан байгуулагдаж, олон гэр бүлд энгэртээ тэврэх бяцхан үртэй болох мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалж, тус төвд эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдээс санхүүгийн хүндрэлийн улмаас эмчилгээгээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон хосуудад дэмжлэг үзүүлж эхэлсэн билээ.
"Өөжинмед" үр шилжүүлэн суулгах төв нь 2009 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2015 онд албан ёсоор нээлтээ хийж, үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэлсэн юм.
Энэ хугацаанд тус эмнэлгийн анхны хүүхэд 2016 оны хоёрдугаар сард төрж байсан бол эдүгээ 740 гаруй хүүхэд аав, ээждээ аз жаргал мэдрүүлэн, хорвоод мэндэлжээ.
Зуу зуун гэр бүлд аз жаргал бэлэглэсэн "Өөжинмед"-ийн хамт олонд ойн баярын мэнд хүргэе.
Сэтгэгдэл ( 1 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443