Олимпийн аварга Э.Бадар-Ууганы үүсгэн байгуулсан "Өөжинмед" үр шилжүүлэн суулгах төвөөс Коронавирусний хүнд нөхцөлд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд, мэргэжил нэгт салбарынхандаа хүнд цаг үед дэмжлэг болгон, тусламж үзүүллээ.
Үүнд коронавирусний эмчилгээнд чухал шаардлагатай Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат болон 200 хос хамгаалалтын хувцас, N95 маск, нүүрний хаалт зэрэг нийт 5 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл багтсан бөгөөд тус эмнэлгийн хамт олон өнөөдөр (2021.04.21) Эрүүл мэндийн яаманд хандивын зүйлсээ хүлээлгэн өглөө.
Тусламжийг Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин хүлээн авч, хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллага цар тахлын хүнд үед мэргэжил нэгт салбарынхандаа дэмжлэг үзүүлж, сэтгэлийн хандив, хүч өгч байгаад талархал илэрхийлээд, дээрх тусламжийн аппарат, хэрэгслийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд хүргэхийг уламжилжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд нэг сарын хугацаанд Коронавирусын халдвар авсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүлээн авахаар 120 ор дэлгээд байгаа аж.
"Өөжинмед" эмнэлэг нь саяхан эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний технологи, чанарын шаардлага хангасан Монгол Улсын Эрүүл Мэндийн яамны "Магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг" болсон, үр шилжүүлэн суулгах чиглэлээр дагнан ажиллаж буй манай тэргүүлэгч эмнэлгүүдийн нэг юм.
Сэтгэгдэл ( 2 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443
Ард иргэд маань их л зүйл өгөх юмдаа хаагуур алга болоод байдаг юм бүү мэд ард иргэдээс авах биш ард иргэдэд өгөх ёстой шүү дээ энэ нам бол ёстой тарах хэрэгтэй