"Аз жаргалыг энгэртээ тэвэрье" сангаас ДЭМЖЛЭГ АВАХ хүсэлтийг авч эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 10 сарын 06

“Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв дэргэдээ үргүйдэлтэй гэр бүлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой “Аз жаргалыг энгэртээ тэвэрье” санг 2020 онд байгуулсан билээ.

“Аз жаргалыг энгэртээ тэвэрье” сан  өнгөрсөн нэг жилийн хугацаанд үр шилжүүлэн суулгах хүсэлтэй хосуудын эмчилгээний зардалд тусалж, 13 хосод эмчилгээний төлбөрөөр тусламж үзүүлэн, зургаан гэр бүлийн үр шилжүүлэн суулгах эмчилгээ амжилттай болоод байна.

Шинэ мэдээ дуулгахад, "Аз жаргалыг энгэртээ тэвэрье сан" энэ долоо хоногоос үйлчлүүлэгчдээсээ санд хамрагдах хүсэлтийг шинээр авч эхэлсэн байна. 
 




Тус сан нь 2021 оны есдүгээр сарын 25-нд "Art Night" хандивын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан юм.

Сангаас санхүүжилт, дэмжлэг хүсэхийн тулд хэд хэдэн шалгуур хангасан байх ёстой ба “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төвд эмчилгээнд хамрагдаж буй хосуудаас сонгон, эмчилгээний төлбөрийн тодорхой хувийг олгодог билээ.  

Хүсэлт авах хугацаа 2021.10.15-ныг хүртэл үргэлжилнэ.

Санд хамрагдах үйлчлүүлэгчдэд тавигдах шаардлага
 

  • Хосууд Монгол Улсын иргэн байх
     
  • Гэрлэлтээ хууль ёсны дагуу батлуулсан эсвэл аль аль нь гэрлэлт батлуулаагүй байх
     
  • "Өөжинмед" эмнэлэгт карт нээлгэсэн үйлчлүүлэгч байх
     
  • Өмнө нь хамгийн багадаа 1 удаа Өөжинмед үр шилжүүлэн суулгах төвд үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэсэн байх
     
  • Хосуудын аль нэг нь эсвэл аль аль нь төрсөн хүүхэдгүй байх
     
  • Өрхийн орлого 1 сая төгрөгөөс багагүй байх
     
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрсдийн нэр, зураг гэх мэт хувийн мэдээллийг ил болгохыг зөвшөөрөх


Хэрэв танай гэр бүл дээрх шаардлагуудыг хангаж байвал доорх ЭНД ДАРЖ линкээр хүсэлтээ илгээгээрэй.
 

Top