“Аз жаргалыг энгэртээ тэвэрье” сан таван гэр бүлд МӨНГӨН ТУСЛАМЖ олголоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 09 сарын 23

“Өөжинмед” эмнэлгийн 5 жилийн ойн үеэр байгуулагдсан “Аз жаргалыг энгэртээ тэвэрье” сан эхний зорилтот хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж эхэллээ.

Үргүйдэлтэй гэр бүлд туслах “Аз жаргалыг энгэртээ тэвэрье” сангийнхан “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төвд эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдээс санхүүгийн хүндрэлийн улмаас эмчилгээгээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон хосуудад туслах хандивын аяныг эхлүүлсэн юм.   

Сангийн зүгээс одоогоор эмчилгээний зардлын мөнгөн тусламж олгохоор таван гэр бүлийг сонгосон бөгөөд сонгогдсон гэр бүлүүд нь 5-20 жилийн хугацаанд хүүхэдтэй болохыг хүсэж, эмчилгээнд хамрагдаж байгаа хосууд аж.

Сангийн анхны тусламжийн хүрээнд өндгөн эс соруулан авах ажилбар, генетикийн шинжилгээ, ERA шинжилгээ, үр хөврөл шилжүүлэн суулгах ажилбар зэрэгт шаардлагатай 5-11 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлээд байна.

Үр шилжүүлэн суулгах хүсэлтэй хосуудын эмчилгээний зардалд туслах “Аз жаргалыг энгэртээ тэвэрье” сангийн санаачилгыг дэмжиж, хандив өргөх нь сайхан сэтгэлт хүн бүрт нээлттэй.
 

 

Top