ӨӨЖИНМЕД I 700 дахь хүүхэд мэндэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 23

"Өөжинмед" үр шилжүүлэн суулгах төвийн үйлчлүүлэгчдийн мөрөөдөл биелсээр.

Аав, ээжийн хайраас ургаж, манай хамт олны хичээл зүтгэлээр гэр бүлдээ баяр баясал болж мэндэлсэн бяцхан үрсийн тоо 700 хүрлээ. Цэцэг, навчис дэлгэрсэн хаврын улирлын энэ үеэр 700 дахь бяцханаар эгдүүтэй хөөрхөн хүү мэндэлжээ.

Итгэл найдвар байгаа цагт ид шид заавал байдаг. 

Ээж, аавдаа эрдэнэ болон ирсэн "Өөжинмед"-ийн тодотголтой 700 үрсдээ, амаржих өдрөө тэсэн ядан хүлээж буй бүсгүйчүүддээ, жирэмсний эерэг хариуны төлөө хичээнгүйлэн эмчилгээндээ хамрагдаж буй үйлчлүүлэгч нартаа хорвоогийн хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

Бидэнд итгэн зорин ирсэн та бүхэндээ БАЯРЛАЛАА.

"Өөжинмед" үр шилжүүлэн суулгах төвийн хамт олон

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top