"ӨӨЖИНМЕД" ЭМНЭЛЭГ ЗӨВЛӨЖ БАЙНА
Коронавирусний вакцин хийлгэсэн хосууд жирэмслэлтээ хойшлуулах хэрэгтэй юу? Хэрэв тийм бол хэр удаан хугацаанд?
Судлаач, эрдэмтэд "Вакцинд хамрагдсаны дараа жирэмслэлтийг хойшлуулах" талаарх дараах зөвлөмжүүдийг гаргаад байна.
1. Нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний эмчилгээг эхлэхдээ вакцинд хамрагдсанаас (Хоёрдогч тунгаас) хойш багадаа хэдэн өдөр буюу дархлааны хариу урвал тогтворжсоны дараагаар хийлгэх нь зүйтэй.
Жич: "Нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ"-нд цацлага эмчилгээ, үр шилжүүлэн суулгах эмчилгээ хамаардаг.
2. "Ковид-19" вакцинд хамрагдсанаас хойш өндгөн эс , эр бэлгийн эс, үр хөврөл шилжүүлэн суулгах мөн жирэмсний эрт үеийн явцын талаарх мэдээлэл хомс байгаа учир эсрэг бие үүсэх хүртэлх хугацаанд илүү болгоомжтой хандах шаардлагатай Өөрөөр хэлбэл, нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг 2 сар хүртэл хойшлуулах.
3. "Ковид-19" вакцинжуулалтын дараагаар ямар нэг гаж нөлөө ялангуяа харшлын урвал илэрсэн эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний эмчилгээ эхлэхгүй байх нь зүйтэй. Мөн биеийн байдал нь тогворжсоны дараа эмчлэгч эмч нь жирэмслэх боломжтой гэж үзэх хүртэл хүлээх хэрэгтэй.
Үүнээс дүгнэхэд хосууд COVID-19 вакцинд хамрагдсанаас хойш 2 сар хүртэл хугацаагаар "Нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ"-нд хамрагдахгүй байх нь үр дүнтэй аж.
Энэ хугацаанд дархлаа тогтоно гэж үзэх ба дархлаа тогтсон эсэхээ шинжилгээ өгч шалгуулж болох ба Халдвартын болон Эмэгтэйчүүдийн эмчийн хяналтад байж, эмчийн заавраар нөхөн үржихүйн тусламж үйлчилгээнд хамрагдана.
Сэтгэгдэл ( 0 )