ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. /2021.03.02, 11:00 цаг/
ХӨСҮТ-ын Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Өчигдөр нийт 17529 хүнд шинжилгээ хийснээс 32 тохиолдол илэрсэн. Ингэснээр Улаанбаатар хотод 2187 тохиолдол бүртгэгдлээ. Өнөөдөр бүртгэгдсэн 32 тохиолдлын найм нь "Нэг хаалга, нэг шинжилгээ"-ний хүрээнд, 23 нь батлагдсан халдварын ойрын хавьтал, 1 хүний халдварын эх уурхайг тодорхойлох ажил явагдаж байна. Өнөөдөр 30 хүн эдгэрч, гэртээ гарсан.
Вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн дийлэнхэд халуурах, тарьсан ором дээр өвдөх, хавдах, толгой өвдөх, бие арзайх шинж тэмдэг 1-2 хоногт илэрч байна. Ноцтой урвал, хүндрэл одоогоор бүртгэгдээгүй. Вакцинжуулсан хүмүүсээ нэгдсэн системд бүртгэх ажил хийгдэж байгаа. Дархлаажуулах ажил хэвийн үргэлжилж байна" гэсэн мэдээлэл өглөө.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 0 )