Японы Сүмо бөхийн холбооноос өнөөдөр (2021.04.19) “Таманой дэвжээний жюүрёо зиндааны бөх Азүмарюү шинэ төрлийн коронавирусний халдвар авлаа” гэж мэдээллээ.
Азүмарюү халуурсан тул эмнэлэгт шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарчээ. Одоогийн байдлаар манай бөх гэртээ тусгаарлагдсан байгаа бөгөөд холбооноос түүний хавьтлыг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.
"Таманой" дэвжээнд өнгөрсөн оны есдүгээр сард халдвар голомтлон гарч, 24 бөх эмчлүүлж байсан билээ. Азүмарюү тэр үед халдвар аваагүй ч Намрын тэмцээнд барилдалгүй өнжсөн.
Одоогийн байдлаар мэргэжлийн сүмод 4 дэвжээний 4 бөх халдвартай, эмчлүүлж байгаагийн Азүмарюүгээс бусад нь макүшитагаас доод зиндааны залуу бөхчүүд байна.
Сэтгэгдэл ( 4 )
hend ch hamaagui medee
Чи л сонирхохгүй байвал болоо бишүү
Хэнд хамаа байна мал сэтгүүлчээ
Энэ одоо хэнд хэрэгтэй мэдээ вэ, одоо хэн нэг сумоч халдвар авах чинь тийм сонин юм гэж үү, бөх бөх гэсээр байгаад эргүү болчихсон сэтгүүлч үү энэ чинь