Хөгжлийн банкны өрийг “Кью Эс Си” өөрөө төлнө

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 14

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессийн гэрээгээр эзэмшиж буй  “Кью Эс Си” компанитай байгуулсан гэрээг цуцлах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр "Хөгжийн банкнаас “Кью Эс Си” компанийн авсан зээлийг төсвөөс төлөхгүй. Тухайн үед ямар төсөл хэрэгжүүлж, ямар эдийн эргэлтээр энэ зээлээ төлнө гэж авсан бэ тийм байдлаар зээлээ төлөх ёстой. Хэрэв анхнаасаа төсөл хөтөлбөрөө буруу зөрүү хийж, Хөгжлийн банкнаас алдаа гаргасан бол хариуцлага хүлээх ёстой. Ирэх жил Хөгжлийн банкнаас төлөх ёстой Самурай бонд бий. Энэ бондын төлбөрийг төрөөс төлөх эрсдэлд орохгүйн тулд Засгийн газар санаачилгатай ажиллаж байгаа" гэж мэдэгдлээ.  

Сануулахад, “Төмөртэйн ордоос Хандгайт өртөө” чиглэлийн 33.4 км урттай төмөр замыг барих зорилгоор Хөгжлийн банкнаас 133 тэрбум төгрөгтэй тэнцэх 71 сая ам.долларын зээл авсан. 2018 оныг хүртэл 88 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийсэн. Гэтэл өнөөдөр Улсын дээд шүүхээс төлүүлэхээр тогтоосон эцсийн үлдэгдэл нь 191.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Энэ оны хоёрдугаар сарын 25-ны өдөр эрх бүхий байгууллагад хүргүүлсэн, одоогоор хариу ирээгүй гэсэн тайлбарыг “Кью Эс Си” ХХК-ийн захирал Э.Шижир өгсөн билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top