"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т АУДИТЫН ШАЛГАЛТ оруулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 19

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг төрийн мэдэлд авах шийдвэрийг гаргасан билээ.

Шийдвэрийн хүрээнд Төрийн өмчийн хорооны дарга, удирдлагууд тус үйлдвэрт ажиллаж, нөхцөл байдалтай танилцаж байгаа аж. 

Тэгвэл тус үйлдвэрт Үндэсний аудитын газраас шалгалт оруулахаар болсон байна.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Засгийн газрын шийдвэрээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд авахаар болсон. Үндэсний аудитын газраас шалгалт оруулна. Шалгалтын дүнг нэгдсэн байдлаар олон нийтэд мэдээлэх байх" гэх тайлбарыг өглөө.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(64.119.30.103) 2022 оны 04 сарын 19

Audit orohoos omno zurchil togtoochdog ymu hahahaha

0  |  0
Top