Төрд авахтай зэрэгцэн Төмөрлөгийн үйлдвэрээс 3000 тонн арматур, 400 гаруй зам төмөр зөөлгөжээ

2022 оны 04 сарын 20

-Төмөрлөгийн үйлдвэрээс арматур, бетон дэр, зам төмөр зөөх явцад нэг ажилтан осолд орж, хүнд бэртжээ-

Засгийн газраас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцалж төрийн мэдэлд авах шийдвэр гаргасны дагуу энэ сарын 16-ны өдөр тус шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан үйлдвэрийн ажилчдад танилцуулсан.

Хар төмөрлөгийн концессийн гэрээг цуцалж, Кью Эс Си компаниас буцаан төрд авах шалтгаанд Гангын үйлдвэр бариагүй, Төмөртэйн ордын төмрийн хүдрийг боловсруулалгүйгээр их хэмжээгээр зөөж ашиг олсон зэрэг нь багтаж байгаа. Нэг үгээр концесс эзэмшигч гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгийг албаныхан онцолсон.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт Засгийн газрын шийдвэр гарахаас хэдхэн хоногийн өмнө АТГ-аас шалгалт хийсэн байдаг. Улмаар АТГ-аас Засгийн газарт гэрээг цуцлах тухай зөвлөмж хүргүүлсэн юм. Тэгвэл энэ хэдхэн хоногт концессын гэрээ эзэмшигч талынхан тус үйлдвэрийг бараг л тонон дээрэмдсэн байна.

Төрд авах шийдвэр гарахаас өмнө амжиж үйлдвэрт бэлэн байсан 3000 гаруй тонн арматур, төмөр замын бетон дэрийг хуу хаман зөөлгөж, “Дархан эмкс” гэх компанийн хашаанд буулгасан байна. Мөн 25 метрийн урттай төмөр замын зам төмөрөөс 400 гаруй ширхэгийг ойролцоох хаяггүй торон хашаанд үйлдвэрийн ажилчдыг дайчлан буулгуулжээ.

Ингэж ажилчдыг өдөр, шөнөгүй ажиллуулж байхад нь нэг ажилчин болгоомж алдаж, үйлдвэрлэлийн осолд орсныг ч эх сурвалж хэлж байсан. Бид бүхэн үйлдвэрийн ажилчдаас энэ талаар тодруулсан ч одоогийн байдлаар төрд буцаан авсан гэх боловч санхүү болоод удирдлагын багт нь Кью Эс Си компанийн томилсон хүмүүс бүгд байгаа учраас дараа нь ямар нэгэн асуудалд орох вий хэмээн болгоомжилж буйгаа хэлж, татгалзсан юм.

Гэхдээ эх сурвалжийн хэлж байгаагаар анх концессын гэрээгээр авсныхаа дараа инженер, техникийн ажилчдыг нь цуглуулж байгаад удирдлагууд нь “Одоо байгаа тоног төхөөрөмжөөр нь таван жил ажиллуул. Ингэж чадахгүй гэж байгаа хүн байвал одоо ажлаа өг” хэмээн хэлж байжээ. Амьдралын баталгаагаа алдахыг хүсээгүй монгол инженерүүд ажилтайгаа үлдэж, ямар ч байсан өдийг хүртэл ажиллуулаад ирж. Харамсалтай нь үнэнд гүйцэгдэж өнөөдөр тоног төхөөрөмж, парк шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгарсан гэдгийг ажилчдын төлөөлөл хэлж байгаа юм.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.10.20.57) 2022 оны 04 сарын 21

konets film

0  |  0
R(31.10.166.185) 2022 оны 04 сарын 20

Hunii huviin umchiig hucheer hulgailj baihad ezen n yadaj dotorh zarj boloh zuilsee avah n zuv shuu de.Tur Nyamdorj 2 hunii huuhdiig zaluugaar n dalimduulj deeremdehdee ichihgui bna uu.

0  |  0
иргэн(202.21.121.66) 2022 оны 04 сарын 20

дээрэмчид

0  |  0
иргэн(202.21.121.66) 2022 оны 04 сарын 20

дээрэмчид

0  |  0
Зочин(202.9.46.134) 2022 оны 04 сарын 20

Хулгай гэдгийн

0  |  0
зочин(150.129.143.223) 2022 оны 04 сарын 20

хий дэмий л орилолдоод байхаар цаашдаа яах ёстой гэдгээ тодорхойлмоор байна. Хөөрхий Зоригийн үед л Эрдэнэтийг булаацалдаж байсан байна. Гэтэл бид одоо ч улсын үйлдвэр гэж итгэсээр. Ямар ч гэсэн МИК-ыг хувь эзэмшигчдээс нь салгаад дундаас нь зуучилж мөнгө олдог асуудлыг таслан зогсоочих. Улсад авсан үйлдвэрүүдээ ядаж л ойр ойрхон шалгалтаар бөмбөгдөөд байвал хулгай нь буурна л даа. Алтанхуяг анх ипотекийн зээлийг таван % болгоё гэж байсан санагдах юм. эртнээс л мэдэж байж дээ.

0  |  0
зочин(150.129.143.223) 2022 оны 04 сарын 20

Манай монголчууд баян хүнд дуртай, тэр хүн өөрөөс нь хулгайлаад эргээд өөрийг нь өчүүхэн төдий ивээн тэтгэвэл өлмийг нь долооно. Тэгээд илрүүлсэн, илчилсэн хүнээ балбана. Тэгэхээр бид өөрсдөө л хулгайч дээрэмчдийг бүтээдэг. Нөгөө талаас төрийн өмчийн талаар сахал Эрдэнэбилэг үнэн хэллээ. Тийм болохоор л эд нар уралдаад хэн илүү авч чадсан нь хожино гэсэн бодол суусан байна. Яваандаа төрд очсон газруудыг өмчийн ямар хэлбэрт шилжүүлэх нь чухал вэ гэдгийг бүгд бодох хэрэгтэй. \n

0  |  0
Зочин(103.229.121.128) 2022 оны 04 сарын 20

Ажлаа хий нийслэл 1мөсөн замуудаа янзалж ав. Оройтсон ч гэсэн Барилга барьж зарж хагартлаа баяжсан бас хотын газрыг намаараа нийлж хулгайлж авлигыг цэцэглүүлсэн намаар явж намыг хүртэл худалдаж авсан луйварчдаа ч их хурлаас зайлуул. Хотын луйварчид авлигачдын бүлэг ардын намыг дураараа зайдагнаж байгаа нь бузрын бузар явдал шодоргос ярьдаг Нямка нь хүртэл луйварчдын улс төрийн замыг засаж өгч далимд нь баяжсан бузрын бузар өвгөн . Даруй бузраас салж цөвэршихгүй бол МАН сөнөх болно МАН угаасаа Монголыг сөнөөх дээрээ ирчихээд байгаа Одоо байгаагнь хараарай

0  |  0
mm(43.242.243.234) 2022 оны 04 сарын 20

ard tumnii omch baigaliin baylag tomor nuursee hezee boltol heden ger buld uhuulah yum be

3  |  0
Зочин (103.229.120.203) 2022 оны 04 сарын 21

Буцаагаад л аваач дээ.

4  |  0
РАВДАН(66.181.161.72) 2022 оны 04 сарын 20

ХХБ /ХУЛГАЙ ХЙДЭГ БАНК/-НЫ ЛИЦЕНЗИЙГ ЦУЦАЛ БҮХ АКТИВИЙГ ТӨРИЙН БАНКИНД НИЙЛҮҮЛ. БАРАГ ЮМ ҮЛДЭЭГҮЙ БИЗ. АЛДСАН БҮХ ХӨРӨНГӨӨ УЛС ТӨЛҮҮЛ!

3  |  0
Top