БОАЖ-ын сайд Өмнөговь аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ Говь Гурвансайхан Байгалийн цогцолбор газарт ажиллажээ. Өнгөрсөн онд буюу 2021 онд Ёлын аманд дотоодын 8000 жуулчин ирж аялсан гэх статистик тоо гарсан ч түүнээс үүдэлтэй хур хогийн цэг үүсч, цогцолбор газрын захиргаа 60 тонн хогийг ачиж, цэвэрлэсэн байна.
Тиймээс өнөө жил энэ алдааг давтуулахгүйн тулд Говь Гурвансайханы Байгалийн цогцолбор газарт (Ёлын ам) түр отоглох цэгийг байгуулж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )