СХД: Сургуулийн автобусаар өдөрт 600 сурагч зорчдог 

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 03

Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Сургуулийн бүсэд аюулгүй байдлыг бүрэн хангасан стандарт нэвтрүүлж, сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэх” зорилтын хүрээнд “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж байгаа.

Үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн 3, 24, 26, 36, 41 дүгээр хорооны алслагдсан суурьшлын цэгүүдээс сурагчдыг гэр, сургуулийн хооронд аюулгүй зорчих боломжийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, эцэг эхийн цагийг хэмнэх зорилгоор Толгойт бүсэд хоёр автобус явж байна.

Тус хоёр автобус 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Нийслэлийн нийтийн тээврийн газраас гаргасан маршрутын дагуу дүүргийн ерөнхий боловсролын 65, 124, 152 дугаар сургуулиудын сурагчдыг гэр, сургуулийн хооронд аюулгүй хүргэх үйлчилгээ үзүүлж байна. Өдөрт давхардсан тоогоор гурван сургуулийн 600 гаруй сурагчид тус хоёр автобусаар зорчдог юм.

ЧИГЛЭЛҮҮД:

-С:38 “Бумбатын рашааны эцэс 124 дүгээр сургууль 152 дугаар сургууль”

-С:39 “Улаанчулуутын эцэс Алтан Овоо 48 дугаар гудамж 65 дугаар сургууль 152 дугаар сургууль”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top