“Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Бурхан багшийн мэндэлсэн "Их дүйчэн" өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан байдаг.
Бурхан багшийн их дүйчэн өдөр гэж Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг хэлдэг ажээ.
Тэгвэл энэ жилийн зуны тэргүүн сарын шинийн 15 нь ирэх долоо хоногийн мягмар гараг буюу зургаадугаар сарын 14-ний өдөр тохиож байгаа учир тус өдөр бүх нийтээр амарна.
Сэтгэгдэл ( 0 )