SOS: Увс аймагт малаас хүнд БООМ ӨВЧИН халджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 22

Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн малчин 37 настай, Б гэх иргэнд боом өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн гэх дуудлагыг тус сумын эрүүл мэндийн төвөөс мэдээлсний дагуу Увс Аймгийн Зоонозын Өвчин судлалын төвийн дуудлагын баг, Нэгдсэн Эмнэлгийн халдвартын эмч очиж үзлэг хийж, тухайн иргэнээс сорьц материал дээжлэн авч шалгажээ.

ЗӨСТ-ийн лабораторийн шинжилгээ болон ЗӨСҮТ-ийн лавлагаа лабораторт баталгаажуулах шинжилгээгээр тухайн иргэний сорьцноос авсан ПГУ-ын шинжилгээгээр боом өвчний ген тодорхойлогдож, боом өвчинөөр өвдсөн болох нь баталгаажсан байна. 

БООМ ӨВЧИН НЬ өвчтэй мал, адгуус амьтнаас хүнд халдварладаг байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм. Хүний тунгалгийн зангилаа, тунгалгийн судлыг гэмтээж, хүчтэй хордлого үүсгэх замаар өвчлүүлдэг. Боом өвчнөөр хүн, бүх төрлийн мал, адгуус амьтад, буга өвчлөхөөс гадна цус сорогч хөх түрүү, ялаа, шумуул ӨВЧИЛЖ, хүнд халдвар тараадаг аж. 

Өвчний үүсгэгч нь гадуураа бүрхүүл үүсгэж, газрын хөрсөнд 30 жил хүртэл амьдрах чадвартай тул газар, шорооны ажил хийх, мөн өвчтэй малыг өвчих, хуулах, нядлах, ноослох, үхсэн малын сэг зэмтэй ажиллах үед гэмтсэн арьс салстаар халдвар дамждаг байна. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.89.178) 2022 оны 06 сарын 23

Өвчин л ярьж айлган сүрдүүдлдэг болждээ хүн болрн малын эмч нар

0  |  1
Зочин(139.5.219.98) 2022 оны 06 сарын 22

Малын вакцинаа цаг тухайд нь хийж эрүүлжүүлээч ээ. Малчид халдварт өвчнөөр үхсэн малаа устгахгүй бууз , хуушуур , котлет бөөрөнхий мах хийх шулаанд өгч байгаа.

0  |  1
Top