Согтуу иргэн өндөр хүчдэлийн шон дээр гарсныг эсэн мэнд буулгажээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 23

Сэлэнгэ аймгийн иргэн "Б" согтуугаар Алтанбулаг цахилгаан дамжуулах агаарын шугамын 35 кв-ын 25 метрийн өндөртэй тулгуур дээр гарснаас үүдэн 21:58 цагаас 00:43 цаг хүртэл хугацаагаар хүчдэлийг таслах арга хэмжээ авсан байна. Холбогдох албаныхан нийт хоёр цаг гаран ярилцлага хийн тухайн иргэнийг эсэн мэнд буулгаж, аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна. 

Онцгой байдлын газрын алба хаагчид очиход 40 настай Б гэгч иргэн согтуугаар Алтанбулаг цахилгаан дамжуулах агаарын шугамын 35 кв-ын 25 метрийн өндөртэй тулгуур багана дээр гарсан байсан гэлээ

Ард иргэд та бүхэн архи согтууруулах ундааг тохируулан хэрэглэж, амь нас эрүүл мэндээ хамгаалан, цахилгаан байгууламжийн хийц хэсгүүдэд ойртохгүй байх, хамгаалалтын зурвасын дэглэм зөрчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Дархан Сэлэнгийн цахилгаан дамжуулах сүлжээ ХХК мэдээллээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top