Н.Өнөрцэцэг: Эмэгтэйчүүддээ дэм өгөх зорилгоор фитнесс шоунд оролцсон

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 27

TV8 телевизийн ээлжит шинэхэн бүтээл болох Anuxai’s fitness show нэвтрүүлэг эхний долоон дугаараа үзэгчдийн хүртээл болголоо. Жингээ хасаж галбиржих хүсэлтэй, өөр өөр ертөнцтэй зургаан бүсгүйн адал явдал одоогийн байдлаар ид дундаа орж байна.  Шоуны оролцогчдын нэг болох Зариг.мн сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй нэвтрүүлгийн талаар ярилцлаа.


 

-Шоуны урилгыг анх хэрхэн хүлээж авсан бэ?

-Би олон нийтийн хэл аманд нэлээд өртдөг сэтгүүлч. Тийм учраас олон нийтийн өмнө ил гараад байх  хүсэл байдаггүй. Анх телевизээс санал ирэхэд нь шууд л татгалзсан. Удаа дараа санал ирсэн учир сайн бодож үзээд, ойр тойрныхоо хүмүүстэй зөвлөлдсөн. Тэд маань ихэвчлэн “Яах юм бэ, турах гэж байгаа бол заавал шоунд ороод хэрэггүй” гэж эсэргүүцэж байсан. Гэвч турах маш их хүсэлтэй, биеийн жингээсээ болоод ажил болон амьдралд нь өөрчлөлт орчихсон, стресстэй олон эмэгтэй Монголд байдаг юм билээ. Тэдэнд сэтгэлийн дэм хэрэгтэй гэж бодоод шоунд оролцохоор шийдсэн. Миний шоунд оролцохдоо хийж буй дасгалыг дагаад хийчихвэл тэдэнд хэрэгтэй юм болов уу гэсэн үүднээс олны анхааралд байдгаа ашиглаад шоунд оролцох болсон.

-Anuxai’s fitness шоунд оролцсоноос хойш бие махбодь, сэтгэл зүйн хувьд ямар өөрчлөлтүүд гарав. Түүнээсээ дурдаач?

-Шоунд оролцсоноор олон талын зүйлийг мэдэж авсан. Мэдээж хамгийн эхний зорилго бол жин хасах, галбиржих байсан. Энэ зорилгодоо би хүрчихсэн. Би мисс, загвар өмсөгч биш учраас өөрийнхөө бие махбодь галбирт таарсан биеийн жингийн зохистой харьцаанд очсон гэж бодож байгаа. Хоёрдугаарт, өөрийгөө хэн бэ, хаана явж байгаа вэ гэдгээ мэдсэн. Би өмнө нь их хайрцагладсан, бусдаар магтуулсан, магтан дуулсан хүмүүсээр хүрээлүүлж  байсан юм байна. Тиймээс өөрийгөө сориод нэгдсэн бэлтгэлд орж хоолоо сойгоод дэглэм барьж, олон нийтээс өөрийгөө бага ч болов тусгаарлаад ажлаасаа түр зуур зай авч 45 хоног шоунд оролцох болсон. Одоогоор шоу эхлээд 20 гаруй хонож байна. Энэ хугацаанд зарим зүйлийг бодох, өөртөө дүгнэлт өгөх болон алдсанаа ухаарсаар өдөр хоног өнгөрлөө. Гуравдугаарт, олон нийтийн анхаарал дунд үргэлж байдаг нь унах уу, урагшлах уу гэсэн нарийхан шугам дээр алхаж байдгийг мэдэрсэн.

-Таны хэлсэнчлэн сэтгүүлч хүн зав чөлөө багатай, байнгын асаж явдаг ажилтай. Тиймээс энэ шоунд оролцоход ар гэр, ажлын хамт олон нь мэдээж сайн тусалсан байх. Энэ хугацаанд тэд хэр байж өөрийг тань дэмжив?

-Би өөрийнхөө төлөө ажиллаж , амьдардаг тэр үе өнгөрчээ. Толгой нь хөдлөж байж сүүл нь хөдлөдөг гэдэг шиг ажлынхаа 20 гаруй хүнийг тэргүүлж байгаа учир би хөдлөхгүй бол ажил урагшлахгүй. Зарим хүмүүс шоуны үеэр анзаарсан байх. Шоуны зураг авалт өдөржин үргэлжилдэг болохоор утаснаасаа салахгүй байгааг маань үзэгчид харахдаа зүгээр л утсаа ухаад сууж байна гэж хардаг.

Яг үнэндээ түүний ард ажлынхандаа тийм мэдээ байна авчих, тэр хүн ингэж ярьж байна гэж хэлсээр утсаар амжуулах зүйл их байдаг. Ар гэрийн амьдралыг нэг ёсондоо орхигдуулсан гэж болно. Адаглаад хоол хийхээ больсон, бэлтгэл их орой тардаг, ажил оройтдог гэдгээс болж ерөнхийдөө гэртээ орж унтдаг л болсон. Ар гэрийнхэн маань их сайн хүлээж авч байгаа. Мөн ажлын хамт олон зайлшгүй шаардлага гарсан үед л утсаар холбогдож ажлаас чөлөөлж өгөх болсон. Намайг шоунд оролцох нөхцөл боломжоор хангаж өгсөн бүгдэд нь баярлалаа. Надтай надгүй манай ажил явж болдог болсныг шоуны зураг авалтын үеэр ойлголоо. Тиймээс ажлынхаа хамт олонд их баярлаж байна.

-Олон жил мэдээнд явж, завгүй ажилласны эцэст реалити шоунд оролцох ямархуу санагдаж байна вэ?

-Зарим хүмүүс намайг ажлаасаа бага зэрэг завсарлага аваад үзээч, гадагшаа явж сурах эсвэл амрах гэх мэт зүйлийг байнга санал болгодог. Тухайн үед би тэр хүмүүсийн үгийг ойлгодоггүй байсан. Намайг ажлаасаа холд, боль гээд байгаа нь энэ юм болов уу гэж боддог байсан. Нэгэнт шоунд оролцсон учир хүчээр л ажлаасаа холдож байгаа юм. Бусдын зураг авалтыг баллаад байхгүйг хичээж идэвхтэй оролцсон. Тэгсэн чинь өөрийнхөө үйлдэл, байгаа байдлыг гадна талаас нь ажиглах боломж олдсон юм. Төсөөлбөл уулын оргил дээр гарчихаад Өнөрцэцэг өөрийгөө, ажлаа эргээд нэг харж буй мэт сэтгэгдэл төрж байгаа. 

-Энэ шоунд оролцохоос өмнө та эрүүл амьдралын хэвшилтэй байж уу. Эсвэл хооллолт, дасгал хөдөлгөөний хийх зэрэг дээр буруу ойлголттой байж таарав уу?

-Дасгал хөдөлгөөний хувьд би өмнө нь хангалттай хэмжээнд хөлсөө гаргаж, хөдөлгөөнтэй байдаг байсан. Үүгээрээ ч стрессээ тайлдаг байж. Хооллолтын хувьд буруу явж байснаа ойлголоо. Өөрийгөө их буруу эрхлүүлдэг байж. Буруу эрхлүүлнэ гэдэг нь амттан харах бүрдээ гоё юм чинь идчихье, маргааш нь дасгал хийгээд калороо шатаачих юм чинь гэж их буруу боддог байснаа Анухай багшийн шоунд ороод ойлгосон. Хооллолт бүх асуудлыг шийддэг юм байна. Эрүүл байх, хэд наслах, яаж амьдрахыг хүртэл шийддэг юм байна шүү дээ. Тийм учраас ам руугаа хийж буй хоол бүхэндээ анхаарч байя гэдгийг шоу эхэлснээс хойш үзэгчид ч гэсэн ойлгосон байх гэж найдаж байгаа.

-Та цахим орчинд олон дагагчтайгаа ашиглаад шоуны үеэр хийсэн дасгал, хоолны цэс болон дэглэм барих зааврыг өөрийн хаягтаа нийтэлсэн. Энэ нь хэр олон хүнд хүрч, ямархуу сэтгэгдэл хүлээж авав?

-Анх тэдгээрийг хуваалцахдаа хэдхэн хүн л дагаад хийх байх гэж бодсон. Хийх ч үгүй байх гэж бодож байсан. Манайхан заримдаа их залхуу, нэг хоёр хоног сонирхож байгаад больчих байх гэж бодсон чинь санасныг бодоход олон эмэгтэй хичээвэл болдог юм байна гэдгийг ойлгосон байна лээ. Дасгалаа хийчихээд одоо яах уу, юу хийх үү гэсэн олон эмэгтэй надад хандаж байгаа. Турах хүсэлтэй, эрүүл жинтэй болох гэсэн хүн олон ч боломж нь таардаггүй, дор бүрнээ маш их хичээдэг юм байна гэдгийг ойлгоод нэг талаар өрөвдөх сэтгэл төрсөн. Маш олон эмэгтэй дасгалаа дагаж хийгээд, хоолоо сойгоод турж байгаа сэтгэгдлээ илэрхийлж байгааг харах надад гоё байгаа. Надад өдөрт 500 орчим мессеж ирж байна. Би тэр бүрд нь хариу өгөөд байж чаддаггүй. Харин турахыг хүсэж байгаа эмэгтэйчүүдэд хариу өгч, залгах хэрэгтэй рүү нь залгаад ярилцаж байгаа.

-Бэлтгэл дээр хийлгэж байгаа дасгалууд эхэндээ хүнд байсныг оролцогчид хэлсэн. Дасгал хэр хүнд байв?

-Маш хүнд байсан. Анх дасгалаа хийсний дараа бүр халуурч байлаа. Явж чадахгүй, нүднээс нулимс гараад л байсан. Би урьд нь дасгал хийдэг байсан хэрнээ л тэгж айхтар ачаалал авсан. Сүүл рүүгээ их гоё болсон. Өргөдөг төмөр гантель маань багадаад байгаа юм шиг булчин маань ачаалал даах чадвартай болжээ.

 

-Дасгалжуулагч багшийнхаа талаар яриач. Шоуны зурагнаас хасагдсан хэсэг ч бий. Зураг авалтаас бусад үе ч бий. Тэр бүрд үзэгчид дасгалжуулагчийн гаргасан үйлдлийг мэдэхгүй шүү дээ?

-Би багаасаа л биеэ даасан хүүхэд байсан. Надад заадаг, сургадаг хүн гэж байгаагүй. Аав ээжийнхээ үгэнд ч нэг их ордоггүй. Тэд маань ч надад нэг их юм хэлдэггүй байв. Хар үгээр хэлбэл, би том толгойтой хүн байжээ. Тэгсэн гэнэт нэг хүн гарч ирээд хооллолт чинь ийм байна, дасгал хөдөлгөөн чинь ийм байна гээд заагаад ирэхээр эхэндээ бага зэрэг дургүй байсан. Төвөгтэй санагдаж байсан болохоор тэгэс ингэс хийгээд л аргалаад явж байлаа. Сүүлдээ багштайгаа сайн ойлголцтол хүний төлөө хүн юм байна. Орой үдэш хаана, юу хийж явна гэж асуугаад л ээж шиг хандаж байсан. Багш маань бас нэлээд шударга зантай. Шулуун үгтэй, аашлахдаа аашилчихдаг нь их таалагдсан. Хатуу үгийг хэлэх үедээ хэлчихдэг. Хүнд байх сайхан чанарууд энэ эмэгтэйд байгааг мэдэрсэн болохоор багшдаа баярлалаа. Худал магтдаггүй, гүдэсхэн бас шулуун шударга занд нь татагдсан бас хайрладаг.

-Шоуны эхэнд оролцогч бүрийг тэдэн кг жин хасна хэмээн зааварчилгаа өгсөн. Та зорилгодоо бараг хүрчихсэн үү?

-Одоо шоу талдаа орж байна. Тэгэхээр нийт хасах ёстой жингийнхээ 70 хувийг хассан байгаа. Долоон кг жин хассан. Анхнаасаа би 10 кг жин хасна, чадна гэдгээ мэдэж байсан. Хэцүү санагдахгүй байгаа. Миний биеийн хэлбэр их сайн засагдсан. Гуя хэсэг маань нэлээд нарийссан болохоор сүүлдээ гуяа багасгамааргүй л санагдах боллоо. Бэлхүүс маань сайн нарийсаж гоё болсон. Одоо мөрний хэсгээ сайн хөгжүүлэх л дутуу байна. Тэр хэсэгт нь үлдсэн хоногт багш маань тулж ажиллана гэсэн. Ачаалал сайн дааж сурснаар тэр нь үр дүнд хүрсэн болохоор их гоё байгаа. Заримдаа бараг нисчихмээр мэдрэмж авдаг. Хичээл зүтгэл хэнийг ч гомдоодоггүй гэсэн үг үнэхээр үнэн үг гэдгийг энэ шоунд ороод ойлголоо. Хичээгээд л байвал тэр үр дүн нь маргааш гараад ирдэг юм байна.

-Үзэгч, уншигчид таныг өмнө нь Зариг.мн сайтаар хараад дандаа л улстөрчидтэй тэмцэж, хэл ам хийж явдаг нэлээд ааштай хүн гэж хардаг байснаа илэрхийлж байгаа. Харин шоуны эхний хэдэн дугаарын дараа хүмүүс өөрийг тань их хөгжилтэй, өөрийнхөөрөөр нэгэн гэж хүлээн авах болж. Тэгэхээр өөрөө амьдрал дээр нээрээ тийм хөгжилтэй хүн юм уу?

-Өнөөгийн Монголын нийгэм ажилгүйдэл, ядуурал, авлига хээл хахуульд идэгдэж болж бүтэх юм үгүй болсон байна. Үүнийг сэтгүүл зүй л онгичиж, хөндөж бас илчилж залруулах ёстой. Бид үргэлж сайхан нийгмийг бүтээхийн төлөө ажилладаг. Төрийн ордонд орохоор ардаа хувийн эрх ашгаа бодсон хэрнээ нүүрэн дээрээ ард түмэнд хайртай болж жүжиглэсэн хүмүүс дүүрэн. Би ажил мэргэжилдээ хайртай учраас жүжиглэж хуурамч дүр эсгэж чаддаггүй төрлийн хүн. Ер нь Монголын нийгмийг ийм болгосон хүмүүстэй гоё харилцаж, инээж ярина гэж юу байх вэ. Энэ байдлаар өнгөрсөн хугацаанд зарим мэдээ сурвалжилганд явахдаа инээж, уйлж хашгичах үедээ хашгирч эвгүй үйлдэл зөндөө гаргажээ.

Тиймээс хүмүүс намайг яг түүгээр л хүлээж авдаг юм байна гэдгийг сая шоунд ороод л мэдлээ. Ажлаа хийхдээ л ийм байдаг болохоос биш би их зөөлөн хүн. Би чинь таван хүүхэдтэй айлын дунд охин. Олон ах, эгчтэй учраас багаасаа л байх байхгүйн зовлонг мэдэрч өссөн. Тэр утгаараа надад их зан байхгүй. Гэр бүлийнхээ хүнд ч муухай ааш гаргаж чаддаггүй. Хүүхдээ ч загнаж чадахгүй, тэдэндээ дээрэлхүүлээд л байж байдаг даа. Харахад ширүүн мөртлөө дотроо зөөлөн хүн гэдгийг ойр дотныхон минь л сайн мэддэг.

Манай шоуны хамгийн хөгжилтэй оролцогч нь Лхагвадулам эгч. Лхагвадулам эгч “Энэ Өнөрөө чинь надаас хошин юм байна” гэж инээд алдаж байсан. Ажил мэргэжлийн онцлогоор л миний ааш занг төсөөлдөг юм билээ. Одоо тэгээд мэдэх нэгэн нь мэдээд мэдэхгүй хэсэг нь тэр чигээрээ явж л байг дээ. Мөн энэ шоунд орсноор өөрийгөө тэс өөр дүрээр олон нийтэд харуулах боломж олджээ гэж их олзуурхаж байгаа.

-Зарим оролцогч шоуны үеэр эвгүй үйлдэл гаргаж олны шүүмжлэлд өртсөн. Харин өөрийн чинь хувьд үзэгчид яаж ч, элдвээр хэлсэн дасгалаа инээгээд хийгээд явсан. Шантардаггүй, дайчин байж сөрөг сэтгэгдлийг тэр бүрчлэн тоохгүй байгаа нь сэтгүүлч мэргэжилтэй холбоотой юу?

- Хүн өөртөө л үнэнч байх ёстой. Хазгай гишгэчихээгүй л бол тэгтлээ гутраад байх хэрэггүй. Нэвтрүүлгийн үеэр хүмүүс янз бүрийн л авир гаргасан. Би бол тэр явдлыг дэмждэггүй. Анхнаасаа л энэ 45 хоногийг ингэж өнгөрүүлнэ, ийм үр дүнд хүрнэ гэдгээ төлөвлөчихвөл дунд нь ямар ч саад гарсан даваад л гарна. Унасан ч хамаагүй маш хурдан босоод явах ёстой гэж боддог. Нэвтрүүлгийн үеэр дасгалаа хийж байхад цагийг маш үр дүнтэй өнгөрөөгөөд гарчихмаар л санагддаг. Бусад маань дасгалаа цөөн тоогоор бага жинтэй төмөр өргөж хийх гээд байдаг. Миний хувьд багшаас байнга л нэмье гэж гуйдаг. Тэгэхээр зарим нь муухай харангуутаа “Чи л мундаг юм бол биднийг чиглүүлээч” гэх мэт хэлж дургүйцлээ илэрхийлдэг. Харин би тэр цаг хугацааг өөртөө зарцуулах гэж ирсэн л юм бол зарцуулсан шиг зарцуулах хэрэгтэй гэсэн зарчим баримталж байгаа. Эргээд бодоход тэр хүмүүс ачааллаа нэмээд дасгалаа хийвэл очиж байгаа үр дүн нь түүнд л үлдэнэ шүү дээ. Түүнээс биш Өнөрцэцэг дасгалаа сайн хийгээд 10 дахин турна гэж байхгүй. Тиймээс шоу дундаа орж буй энэ үед бусад оролцогчдод хандаж хэлэхэд шантрахгүй, зорилгоо ухамсарлаад үр дүнд хүрээрэй.

-Шоу албан ёсоор дууссан ч дасгал хөдөлгөөн хийхээ үргэжлүүлж эрүүл хэв маягаар хооллосон хэвээр байх уу. Ер нь ийм хэв маягаар амьдрах хэр байна?

-Жаахан урт насалмаар байна. Энэ амьдралд ганц удаа ирсэн болохоор аз жаргалыг мэдрээд үр хүүхэд хань ижил, ойр дотныхонтойгоо удаан хамт амьдармаар байна. Тэгэхийн тулд эрүүл хоол хүнс хэрэглэх нь маш чухал. Хооллолт, амьдралын хэв маягтаа анхаараагүйгээс үүдсэн хорт хавдар болон өөр төрлийн өвчлөл их байна шүү дээ. Энэ нэвтрүүлгээс олж авсан эрүүл дадлаа цаашид өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлээд явна. Мөн ойр тойрныхоо хүмүүст ч сайн хэлж өгч явах болно. Миний хувьд өөх шатаагч, уураг гэх мэт хүч чадал өгөх болон турах үйл явцыг хурдасгадаг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн огт хэрэглэхгүй байгаа. Хэрэглэхгүй байгаагын хэрээр маш сайн үр дүнд хүрч байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mgl(66.181.160.97) 2022 оны 06 сарын 30

Galzuu soliotoi gichii uur heleh ug oldohgui bna

0  |  0
Zochin(202.126.89.5) 2022 оны 06 сарын 30

Энэ яашка,хүний ул шагаагч,хэвлэлээр далайлган мөнгө дээрэмдэгч адгийн п бас юуч вэ дээ үүнд оролцохгүй юм бна уу

0  |  0
Z(202.9.47.6) 2022 оны 06 сарын 28

31.10.166.185-тай санал 1 бн

0  |  0
fyhjng(66.181.165.93) 2022 оны 06 сарын 28

shantaach hogiin awgai vhne geed bsan vheegui yumuu

0  |  0
shijig(103.239.58.103) 2022 оны 06 сарын 27

lodoisambuu ta 2 bol adgiin shaaruud oi gutmaruud

0  |  0
орхон(66.181.160.35) 2022 оны 06 сарын 27

балай шахуу хүүхэн дээ хүмүүжил ёс суртхуунгүй байгаа за тэгээд боловсрол нтр нойл

1  |  0
Зочин(123.243.149.38) 2022 оны 06 сарын 27

Өнөрөө хүүхэн Монголын сэтгүүл зүй, сэтгүүлчийн ёс зүй хогын сав болсоныг харуулдаг адаг жигшмээр, мөнгөний төлөө хортой махыг зүгээр амттай гэж жүжиг тоглодог хүн удахгүй нөхөр, хүүхэдээ зарах байх даа. Ядаж байхад хувь хүнийхээ хувьд сөрөг сэтгэлгээтэй, ярьж байгаа, сэтгэж байгаа нь үнэхээр доод түвшиний бүдүүлэг, боловсролгүй хорчин шулмаслаг.

3  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 06 сарын 27

olon xobdog ork avgai xireee medexgyi yum yum ruu uschsen

1  |  0
B(150.129.143.233) 2022 оны 06 сарын 27

Энэ хүүхэн нэг л худлаа хүн.

0  |  0
1(31.10.166.185) 2022 оны 06 сарын 30

Uursduu icheed nerelheed bas aigaad hudulj hojij chadadgui suga huuhnuud ih muuljee.Baahan hudlaa soyoltoi tsarailsan yataarhuu avgaichuud.yavaad baigaarai Unuruu.ed nariin ork geed bgaa ene zan chin chamaig udii zeregt hurgesen shuu.

2  |  1
Нэргүй(139.5.217.89) 2022 оны 06 сарын 27

Чиний яс чинь майга болохоор жин хасаад ч үр дүнд хүрэхгүй дэ. Хүмүүжилгүй гэдэг чинь байнга харагдаж мэдрэгдэж байдаг. Эцэг эхийнхээ үгийг сонсдоггүй эргүү дура вэ чи.

1  |  0
сувд(192.82.90.226) 2022 оны 06 сарын 27

өмдөнлээ шээлгүй байж чадсангүй юу?

0  |  0
үл тоогч(66.181.180.195) 2022 оны 06 сарын 27

энэ мангар сэтгүүлч мөнүү? ийм юмнууд сэтгүүлч гэхээр монголын сэтгүүл зүй дампуурсан нь зүйн хэрэг буй за!? мөнгө өгвөл магтдаг.тордойн хүүтэй явалдаад мөнгө авсан нь үнэн

2  |  0
Зочин(202.179.24.191) 2022 оны 06 сарын 27

Наадхаа хаяад Тордайн Ганболд нтр-ийгээ магтаж цалин мөнгө олдог ажлаа хийвэл яаасийн бэ чиний галбир засвар авч хэлбэр орохоо өнгөрсөн ФИГУР байна даа хам аа

1  |  0
ZOCHIN(188.156.90.19) 2022 оны 06 сарын 27

ALTAN SHAAHAI UMSSUN CH ALTSAN ”MAIGA CHIN”” HEVEEREE. CHAMAAS URGELJ ””OPK”” CHIN HANHALJ BAIDAG GEED BODDOO. CHI UURIIGUU HICHNEEN TORDOOD ””OPK, OPKOOROO L ””” ULDENE. HARAMSALTAI.

0  |  0
өөө(64.119.16.9) 2022 оны 06 сарын 27

хүмүүжилгүй нөхөр бна ш дээ. Эмэгтэй хүүхэд эцэг эхийнхээ үгийг тоодоггүй бол буруу тийшээ л явдаг юм даа. Өсвөр үеийн хүүхдүүд битгий уншаасай

1  |  0
Zolbin unuruu(66.181.161.86) 2022 оны 06 сарын 27

Zolbin suga gichii

2  |  0
Уншигч(192.82.76.106) 2022 оны 06 сарын 27

Алтан шаахай өмссөн ч алцан майга хэвээрээ гэдэг шиг, төмөр өргөөд дасгал хийгээд гадна төрхөө л өөрчилнө, дотоод өнөрөө чинь шуналтай бусармаг шантаажчин хэвээрээ л байгаа шүү дээ,

2  |  0
Top