Монголын тулгар төрийн 2231, Их Монгол Улсын 816, Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын 101 жилийн ойн арга хэмжээ зохион байгуулагдахад хагас сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Засгийн газраас аймгуудын баяр наадмыг нэгдсэн байдлаар зохион байгуулах үүрэг, чиглэлийг өгсөн. Тэгвэл Налайх, Багануур дүүргийн баяр наадмыг хэрхэн тэмдэглэх талаар холбогдох албанаас тодруулсан юм.
Налайх, Багануур дүүргийн баяр наадмыг долдугаар сарын 9, 10-нд зохион байгуулахаар болсон байна. Мөн Засгийн газрын шийдвэрийн хүрээнд Төвийн бүсийн наадмыг Налайх дүүрэгт долдугаар сарын 29,30,31 нд зохион байгуулах юм.
Түүнчлэн Налайхын Их уурхайг улсын мэдэлд авсны түүхт 100 жилийн ойг Төвийн бүсийн наадмын хамт тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сайнхн надам