Хэрлэн голд живж байсан иргэнийг Цагдаагийн алба хаагчид аварчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 26

Өчигдөр /2022.07.25/ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт "Их хурд 9" наадам зохион байгуулагдсан. Тус арга хэмжээнд хамгаалалтад ажиллаад буцаж байсан Бор-Өндөр сумын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид "Хэрлэн" голд хөл алдан, живж байсан иргэнтэй таарч, амь насыг нь аварсан байна. 

Тус иргэн нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын иргэн Т гэгч байсан бөгөөд сумын цагдаа Н.Анхбаяр, Д.Энхбат нар түүний амийг аварч, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

Дашрамд өгүүлэхэд тус цагдаагийн алба хаагчид 2021 оны 12 дугаар сараас цагдаагийн байгуулгад ажиллаж байгаа бөгөөд урьд нь өөрийгөө боймлохыг завдсан хоёр иргэний амь насыг мөн аварч байжээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ГОНЧИГ ТУНГАЛАГ(66.181.161.79) 2022 оны 07 сарын 27

Бид сандарсан үёдээ цагдааг дуудаж туслуулана өөр хэн туслах вэ???Хүн юм болохоор сайн, муу байдаг биз!!!!Цагдаагийн нийт бүрэлдэхүүнийг муулж болохнүй л сангаддаг!!!!!!!

0  |  0
ЗОЧИН(202.9.40.106) 2022 оны 07 сарын 26

ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ЦАГДАА ГЭХГҮЙГЭЭР ХҮНИЙ ТӨЛӨӨ ӨӨРСДИЙН АМЬ НАСЫГ ЭРСДҮҮЛЭН БАЙЖ ЗҮТГЭСЭН ИЙМ ХҮМҮҮСИЙГ ТӨР АРД ТҮМЭН ҮНЭЛЖ ЦАГ АЛДАЛГҮЙ ШАГНАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ!!!

1  |  0
Top