Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээний явцтай танилцлаа.
Энэ үеэр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар болон ЗДТГ-ын холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.
Чингэлтэй дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 13,231 хүүхэдтэй бөгөөд төрийн болон төрийн бус өмчийн 54 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Одоогийн байдлаар 8410 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байгаа бөгөөд үүнийг 2022-2023 оны хичээлийн жилд хамран сургах тойргийн хүүхдүүдийг бүрэн хамруулахаар ажиллаж байгаа юм.
Түүнчлэн сайд Л.Энх-Амгалан 19 дүгээр хороо буюу зуслангийн бүсэд баригдаж байгаа 240 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлыг эрчимжүүлж, он дуусахаас өмнө ашиглалтад оруулахаар үүрэг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )