Бага насны хүүхдэд тавих хяналтаа сайжруулахыг анхааруулж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 03

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь ихсэж, санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.

Гол усны осол иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орох зэрэг шалтгаанаас гарч байна.

Тиймээс амралт, аялал зугаалгын улирал эхэлж, хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа тул иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ аль болох гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх мөн бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулж голын эрэг дагуу хүүхдийг тоглуулахгүй байж зөв боловсон амрахыг анхааруулж байна.

Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

ДОРНОД АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top