Булган аймгийн Аялал жуулчлалын брэнд арга хэмжээ “АЙРАГ НААДАМ” 2022 оны наймдугаар сарын 13-14-ний өдрүүдэд Булган аймгийн Сайхан, Орхон сумдын заагт орших Өрмийн цагаан нуурын эрэгт болно.ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” нэршлээр Монгол Улсаа төлөөлөн албан ёсоор бүртгүүлсэн айраг үйлдвэрлэх зан заншил, эртний уламжлалыг соёлын биет өв хэлбэрээр тээн авч ирж, түгээн дэлгэрүүлж буй малчид, адуучдыг хамруулан зохион байгуулагддаг уламжлалт "АЙРАГ НААДАМ"-ын хүрээнд Эрийн гурван наадам, Шагайн харваа, Айрагны соёлын иж бүрдэл болсон уламжлалт уралдаан наадгай, соёл урлагийн хөтөлбөрүүд, Аялал жуучлалын экспо зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдах ажээ.
"Айраг наадам"-ын Ерөнхий зохион байгуулагчаар Булган аймгийн Засаг даргын Тамгын газар ажиллаж байгаа бөгөөд тус аймгийн хувьд энэ жилийг “Аялал жуулчлалыг дэмжих жил" болгон зарласан билээ.
Сэтгэгдэл ( 0 )